Б.Бат-Эрдэнэ аварга 200 хонь хандивлахаар болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-03

COVID 19 буюу Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж, өнөөдрийн байдлаар 58 улсад бүртгэгдэж, 87000 гаруй хүн энэ өвчнөөр өвдөж, 2977 хүн амь насаа алдаад байна. Манай улсад энэ төрлийн өвчилөл тархах магадлал асар өндөр байгаа хэдий ч УИХ, ЗГ, Онцгой комиссоос хөл хорио тогтоох, улсын хилийг хаах гэх мэт боломжит бүх төрлийн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсээр байна. Дээрхи төрлийн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг 1-р сарын 31-ний УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тууштай шаардаж, Хятадын ард түмэнд болон халдварын голомт Ухань хотын иргэдэд “Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ” туслахыг санаачилж, уриалж байсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аян болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санал нэгтэй гаргасан шийдвэрийг дэмжин Улсын онцгой комиссд 200 хонь хандивлахаар болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.