Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гурван сая төгрөг хандивлалаа
Үйл явдал
/
2020-03-03

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 оны үйл ажиллагаагаар Нийслэл, дүүргийн Газрын алба болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг тэргүүлж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шагнуулсан 3,000,000 төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Онцгой комисс болон Сайнцагаан сумын Онцгой комисст хандивлалаа.

Тус газар нь 2018, 2019 онуудад 2 жил дарааллан улсдаа тэргүүн байранд шалгарч, 2019 онд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тэргүүлсэн аж.

Коронавирусын тахал дэлхийн олон улсад тархаж байгаа өнөө үед манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, аймгийн нутаг дэвсгэрт вирусын халдвараас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг авч ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлж буй Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье! 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.85.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.