Хөдөөнөөс 14 мянган машин, 40 гаруй мянган иргэн маргааш ХОТ РУУ орж ирнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-03

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн хөдөлгөөн хаасантай холбогдуулан  мэдээлэл хийлээ. Тус газраас  “Маргааш хөдөлгөөн нээхтэй холбогдуулан орон нутгаас 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 40 мянган иргэн нийслэл хотод ирнэ. Замын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Орон нутгаас орж ирж буй иргэд товчоодод асуумж бөглөнө. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллага иргэдийг үзлэгт хамруулна. Тухайн үед тодорхой хэмжээгээр ачаалал нэмэгдэх учраас урсгал сөрж, зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна. Хан-Уул төвийн Өлзийт хорооллын пост нэг гарцтай. Харин 22-ын товчоо зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн. Олон гарцтай газруудад тээврийн хэрэгслийг ангилж оруулж байна. Тухайлбал, том оврын автобус нэг эгнээгээр, суудлын тэрэг нэг эгнээгээр гэх мэт. Энэ үед үзлэг шалгалт бүгд явагдана.

Маргааш цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Тиймээс ачаалал авч буй өдрүүдэд онцын шаардлагагүй бол нийслэл хотыг зорихгүй байхыг анхааруулъя. Нэг постонд цагдаа онцгой, эмнэлгийн алба хаагчид болон мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг 15-20 хүний баг ажиллана. Төрийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хугацаанд ажиллаж байна гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.