Карт эзэмшигчийн зөвшөөрөлгүй онлайн гүйлгээ гэж юу вэ?
Үйл явдал
/
2020-03-04

Картын зөвшөөрөлгүй онлайн гүйлгээ гэдэг нь харилцагч өөрөө хийгээгүй, хэн нэгэнд төлбөрийн картаа ашиглах зөвшөөрөл өгөөгүй байхад хоёрдогч этгээд картын мэдээллийг /картын дугаар, CVV, expiry date/ ашиглан онлайнаар гүйлгээ хийх явдал юм.

Картын онлайн луйврын гүйлгээний хандлага

Дэлхий дахинд онлайн гүйлгээний хэмжээ ихсэж буйтай холбоотойгоор картаар луйврын 81 хувийг онлайнаар гүйлгээ эзэлж байна.

Таны картын мэдээлэл хэрхэн алдагдаж, зөвшөөрөлгүй гүйлгээ гарах нөхцөл үүсдэг вэ?

  • Домэйн хаяг нь HTTP-ээр эхэлсэн буюу хамгаалалтгүй сайтаар гүйлгээ хийх
  • Хонжвор, урамшуулал амласан сайт дээр картын дугаарыг бүртгүүлэх
  • Мэйл болон олон нийтийн сүлжээгээр картын мэдээллээ дэлгэх
  • Найдваргүй, сэжигтэй сайтаар худалдан авалт хийх
  • Хэн нэгэнд картаа ашиглуулах
  • Тиймээс та картын мэдээллээ ашиглан аливаа интернэт гүйлгээ хийхдээ тухайн вэб сайтаа сайтар судлан, цаашид үүсч болзошгүй санхүүгийн эрсдэлээс сэргийлээрэй.

Та дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр санхүүгийн эрсдэлээс сэргийлэх боломжтой.

№ Зөвлөмж Та хэрхэн хэрэгжүүлэх вэ?

1. Картын хуулгаа тогтмол шалгах, И-банк, смарт банкаар шалгах боломжтой
2. Сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд яаралтай картаа хаах, банканд мэдэгдэж шалгуулах И-банк, смарт банкийг ашиглан, картаа хаах, СТТ-д очиж эсвэл лавлах төвийн 1800-1646 дугаарт залгаж карт хаалгаж, гүйлгээг шалгуулах, FB chat, Viber-аар холбогдох
3. Бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаа өөрчилсөн бол и-банкаараа эсвэл банкандаа мэдэгдэж мэдээллээ шинэчлэх И-банк, смарт банкийг ашиглан мэдээлллээ шинэчлэх, эсвэл СТТ-д бичиг баримттайгаа очих
4. Банкнаас гаргасан картын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжтэй байнга танилцаж байх Голомт банкны вэбсайт болон facebook хуудсыг дагах
Таны картнаас зөвшөөрөлгүй гүйлгээ гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Карт эзэмшигч зөвшөөрөлгүй гүйлгээг илрүүлсэн даруйдаа банкандаа яаралтай хандан, сэжигтэй гүйлгээний талаар мэдэгдэх шаардлагатай бөгөөд банк харилцагчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх процессыг эхлүүлнэ. Шаардлагатай тохиолдолд банк нь гүйлгээтэй холбоотой бичиг баримтыг карт эзэмшигчээс авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.188.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.