ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 57 насны ТӨРСӨН ӨДӨР тохиож байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-04

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1963 оны Туулай жилийн хаврын тэргүүн сард Улаанбаатар хотод бөхийн засуул Жигмэдийн Халтмаагийн дунд хүү болон төржээ. Монгол улсын үндэсний шигшээ багт самбо бөхийн тамирчин, Дэлхийн аварга, гавьяат тамирчин тэрбээр 1990-д оны эхээр ганзагын наймаа хийж өнөөгийн хөрөнгийн эх үүсвэрээ бий болгосон гэдэг. Анх 2004 онд "Эх орон-Ардчилал" эвсэлээс Баянхонгор аймагт нэр дэвшиж, шинэхэн УИХ-ын гишүүн болсноор түүний улстөр дэх амьдрал эхэлсэн юм. Түүний амьдралын тухай Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр "Х.Баттулга бол том хувь заяанд төрсөн хүн. Спортод ороод гавьяат тамирчин, бизнест ороод тэрбумтан, улстөрд ороод Ерөнхийлөгч" хэмээн маш ойлгомжтойгоор тодорхойлсон байдаг. Ингээд уншигч та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ховор зургаадаас хүргэе. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.