Зочид буудалд архидан согтуурч байсан зөрчлийг илрүүлжээ
Үйл явдал
/
2020-03-04

Дэлхий даяар тархаж буй COVID-19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлсээр байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01-А/54 дүгээр захирамжийн 3 дугаарт Зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглож, үйлчлүүлэгчид гаднаас архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг тухайн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон. Гэтэл энэхүү үүргийг зөрчсөн тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 02-нд гарсныг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж холбогдох арга хэмжээг авч байна.

Иргэн та үүргээ биелүүлж хариуцлагатай байхыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.