Дархан-уул аймагт 200 ортой ажиглан тусгаарлах байрыг бэлтгээд байна
Үйл явдал
/
2020-03-04

Улсын онцгой комиссийн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр аймаг нийслэлийн Засаг дарга нарт төр хувийн хэвшил, магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмнэлэг, сувилал, их дээд сургууль, коллеж мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр, зочид буудал, спорт цогцолбор, заал, сургуулийн дотуур байр, цэцэрлэгт ажиглан тусгаарлах байрыг бэлтгэх үүрэг чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу манай аймаг 200 орыг бэлтгэн бэлэн байдлыг бүрэн хангаад байна. Өнөөдрийн /2020.03.03/ байдлаар нийтдээ Алтанбулаг боомт, Сэлэнгэ аймгаас 21 иргэнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.89.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.