Архи согтууруулах ундаа, тамхи дамлан зарсан зөрчлийг илрүүллээ
Үйл явдал
/
2020-03-04

Шинэ корона вирус дэлхийн улс орнуудад гарч түүнийг Монгол улсдаа оруулж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг төр засгаас үе шаттайгаар авч хэрэгжүүлсээр байна.

Энэ үед архи согтууруулах ундаа, тамхийг дамлан зарлаж ашиг хонжоо хайсан иргэд цөөнгүй байсаар байгаа нь харамсалтай юм. 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Мэдээлэл технологийн албаны холбогдох мэргэжилтнүүд хамтран шөнийн эргүүлийг хийн архи согтууруулах ундааг дуудлагаар зарж байсан 2 зөрчлийг илрүүлсэн байна.

Өнөөдөр /2020.03.03/ энэхүү зөрчил гаргасан иргэдэд хуулийн хүрээнд хариуцлагыг ноогдуулах арга хэмжээг Цагдаагийн газраас авахаар ажиллаж байна.

Тиймээс иргэн та үүргээ ухамсарлаж ХАЙРТАЙ бүхнээ хамгаалахыг уриалж байна.

Мөн дээрх зөрчилтэй ижил зөрчлийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын 102 дугаарт утсаар мэдээллэхийг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.159.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.