2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:00 цагт Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцлаа.
Цаашид тусгаарлах байранд иргэдийг олноор хүлээн авах тохиолдлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ачаалал багатай аймгуудаас эмч, мэргэжилтэнг татан оролцуулах саналтай байна гэв. Мөн Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Дархан-Уул аймагт байрлах Зэвсэгт хүчний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ангиудын алба хаагчдыг ажиглан тусгаарлах байрнуудын харуул хамгаалалтад нэмэлтээр үүрэг гүйцэтгүүлэх асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт уламжлан асуудлыг шийдвэрлэх саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ.
Улсын Онцгой комиссоос Дархан-Уул аймгийн хэмжээнд 500 ортой тусгаарлах байрны нөөц бүрдүүлэх чиглэл өгсний дагуу эмчлэн тусгаарлах, ажиглан тусгаарлах байрны судалгааг шинэчилсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 100, ажиглан тусгаарлах 200нийт 300 ор бэлдсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын тандалтаар БНСУ-аас ОХУ-аар дамжин орж ирсэн 21 монгол иргэнийг Сүхбаатар, Алтанбулаг боомтоос шууд шилжүүлэн авч, ажиглалтад тусгаарлаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү зарим асуудлаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Мөн тэрээр Дархан-Уул аймгийн хэмжээнд Шуурхай штаб байгуулагдан, Эрүүл мэндийн алба, Онцгой байдлын газар, Хэв журам сахиулах алба, Мэргэжлийн хяналтын алба зэрэг мэргэжлийн албууд хамтран шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг зохион байгуулалт сайтай байна гэж дүгнэсэн юм.
Мөн Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү аймгийн Шуурхай штаб, тусгаарлах байр, ажиглан тусгаарлах байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16