"Эрүүл мэнд эрхэм баян" Булганыхан сэтгэл, зүтгэл нэгдэж байна
Үйл явдал
/
2020-03-05

Шинэ төрлийн коронавирусын эсрэг тэмцэхэд иргэн бүрийн оролцоо, сахилга бат чухал энэ үед Булган аймгийнхан эв нэгдэлтэйгээр аж ахуй нэг, иргэн, төрийн байгууллага "Далайд дусал нэмэр" болгож хэрэгцээт хандивын аян өрнүүлж байна.  Үүнд:

  • Хөдөө аж ахуйн МСҮТ-ын хамт олноос аймгийн Онцгой комисст 350 ширхэг маск 
  •  Булган сумын 5-р багийн иргэн А.Ганболд аймгийн Онцгой комисст 50 ширхэг нүүрний хаалт
  • Аймгийн Татварын хэлтсийн хамт олон аймгийн Онцгой комисст 250 ширхэг амны хаалт 
  • Хөдөө аж ахуйн МСҮТ-ын хамт олноос аймгийн Онцгой комисст 350 ширхэг маск 
  • Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олноос аймгийн Онцгой комисст 180 ширхэг маск  
  • Санхүүгийн хяналт, аудитын албаны хамт олноос аймгийн Онцгой комисст 50 ширхэг маск, 100 000 төгрөг тус тус хандивлалаа.
    Эрүүл мэнд эрхэм баян. Та бүхний чин сэтгэлд талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.240.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.