Сүхбаатар аймгийн цагдаа нар санамсаргүй үйлдлээс болж СУМ АЛДАЖ нэгнийхээ аминд хүрчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-05

Хоёрдугаар сарын сүүлчээр  Сүхбаатар аймагт Цагдаагийн байгууллагын ажилтан сумны хүнд шархтайгаар эмчлүүлж байгаад, нас барсан. Ээлжийн цагдаа нар жижүүр солилцох үеэр санамсаргүй байдлаар гал алдаж, нэгнийхээ алтан аминд хүрсэн уг хэргийн талаар  ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт "Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн албан хаагчид /2020.02.22/-ны өдөр галт зэвсгийг хүлээлцэх үедээ болгоомжгүй байдлаасаа сум алдаж нэг албан хаагч маань шархадсан юм билээ. Аймгийн цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж шархдсан албан хаагчаа  цэргийн төв эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн ч харамсалтай нь хоёр хоногийн өмнө таалал төгссөн. Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Буруутай этгээдийг тогтоож, хуулийнхан шалгаж байна. Тухайн өдрийн үйл явдал жижүүрийн өрөөний камерийн бичлэгт бичигдсэн. Санамсаргүй байдлаас үүдсэн харамсалтай хэрэг билээ. Ямартай ч буруутай этгээдэд зохих хуулийн хариуцлага тооцно гэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.104.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.