Ч.Хүрэлбаатар: Монголын аж ахуй нэгжүүд ӨНДӨГӨӨР дотоодын хэрэгцээгээ хангана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-05

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.003.04/ Засгийн газрын хуралдааны үеэр цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө. Энэ үеэр коронавирүсийн тархалтаас сэрэмжилж, зарим төрлийн хязгаарлах арга хэмжээ авснаас үүдэж, төсөвт учрах эрсдлийн талаар тайлбар хийсэн юм.

Төсөв тодотгохгүй гэж би 4 дэх удаагаа хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүд сайжирсан. Нэг жил орчмын хүндрэлийг давж туулах боломж бүрдсэн. Энэ сарын төсвийн орлого 180 гаруй тэрбумаар тасалдах тооцоо гарч байна.   Хятадын талтай тохиролцсон. Хятадын талаас ариутгалын төхөөрөмжүүдийг суулгаж эхэлсэн. Удахгүй экспорт эхэлнэ.  Ус үзээгүй хормой шууна гэдэг шиг яараад яахав.  Манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө өндөгөөр хангах боломжтой гэсэн учраас өндөгний татварыг чөлөөлөх асуудлыг ярилцаагүй гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.240.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.