Улаанбаатар хот болон орон нутагруу 14 цагийн байдлаар 450 автомашин 2347 орчим зорчигч хяналтын цэг дамжин өнгөрлөө
Үйл явдал
/
2020-03-04

Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас 03 дугаар сарын 03-ны 06:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээснээс хойш 14:10 цагийн байдлаар 450 гаруй тээврийн хэрэгсэл 2347 орчим зорчигч Улаанбаатар хот болон орон нутагруу хяналтын цэг дамжин өнгөрөөд байна.

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот чиглэлийн зам дээр нийт 4 пост цэгт замын хөдөлгөөний урсгал ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр Бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Сумдын дундын эмнэлгийн албан хаагч үүрэг гүйцэтгэж зорчигчдын халууныг үзэж, асуумж судалгаа авч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Бүсийн төв Онцгой байдлын газрын Аврах ажиллагааны шуурхай бүлгийн албан хаагчид 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.

Иргэн та болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж замын хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцоно уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.60.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.