"Дорнын гоёл оёдолчдын холбооны 500 маск хандивлав
Үйл явдал
/
2020-03-04

Коронавирусийн өвчлөл тархалт дэлхий нийтэд аюулын байдалтай байгаа энэ үед "Дорнын гоёл" оёдолчдын холбооны санаачлагаар сайхан сэтгэлт эмэгтэйчүүдийн дэмжлэг туслалцаатайгаар хандивын аян өрнүүлж 500 ширхэг маск оёж, Аймгийн онцгой комиссын гишүүн байгууллага Улаан загалмайн хороонд хандивлан гардуулан өглөө.

Мөн өмнө нь "Дорнын гоёл" оёдолчдын холбоо нь 500 ширхэг маск оёж тараасан билээ. Цаашид энэхүү холбоо нь маск оёх хүсэлтэй ААН, хувь хүн албан байгууллагуудад тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.241.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.