Өвөрмонгол залуу Д.Дамдинсүрэн 8000 маск, 20 сая төгрөг хандивлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-05

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуй нэгжүүд Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссд хандив өргөсөөр байна. Хамгийн анх улстөрч Д.Дагвадорж, Д.Доржпүрэв нарыг эхлүүлсэн энэ буухиа өнөөдөрч үргэлжилсээр байна. Амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлэй, бэлэн мөнгө зэрэг материаллаг болон эдийн бус хандивыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга данс хөтлөн бүртгэж аваад байна. Энэ хүү хандивт дан ганц Монголчууд төдийгүй элэг нэгт Өвөрмонголчууд ч бас нэгдээд байна. Тодруулбал “Билгүүн үйлс констракшн” ХХК ерөнхий захирал Д.Билгүүн, Монгол Улсын иргэн, өвөрмонгол залуу Д.Дамдинсүрэн ах дүү нарын хамт 20 сая төгрөг, 8000 амны хаалт хандивласан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.