Ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийж байна
Үйл явдал
/
2020-03-06

Нийтийн тээврийн үйлчилгээ өдөр бүр иргэдэд үйлчилж байна. 2020 оны 03 дугаар сарын 04-нд нийт 9 автобус 4 чиглэлд гарчээ. Автобусны кондуктор, жолооч нарын дархлааг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг явуулсаар байна.

Мөн шугаманд явж байгаа автобусанд эрүүл мэндийн шаардлагад нийцсэн найрлага бүхий ариутгах уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарт тоосонцор үүсгэх, нян вирус үржихээс сэргийлэн агаар цэвэршүүлэх цацлага цацах, шугамын 2 талын эцсийн зогсоолд хлораминтай уусмалаар автобусан доторх ариутгалыг хийж байгаа ажээ.

Зорчигч үйлчлүүлэгч нарт аюулт өвчинөөс урьдчилан сэргийлэх, амны хаалт зөв хэрэглэх талаар зурагт хуудсыг автобусандаа байршуулан ажиллаж байгаа талаар “Элит хөгжил” ХХК-иас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.