Улаанбаатар хотын газрын нөөц ДУУССАН тул хотын иргэд аймаг, сумаас газар өмчилж болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-06

1992 оны Монгол Улсын шинэ үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтаар иргэний газар өмчлөлийн асуудал үндсэн хуулиар баталгаажсан бөгөөд 2002 онд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” батлагдан гарсан. Уг хууль 2003 оны 05 сарын 01-ээс хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэний газар өмчлөх эрх бодитоор хэрэгжих боломжтой болсон. Газар  өмчлөх эрх нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамааралтай бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрыг тусгай нөхцөл, болзолын дагуу зөвхөн ашиглах эрх эдэлдэг.

Газрыг өмчлүүлэх зориулалт: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар / зөвхөн нэг удаа үнэгүй өмчлүүлнэ/  Хот тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газар/гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг,оршуулгын газар, хог хаягдлын цэг,цэвэршүүлэх талбай/

        -Бэлчээр
        -Ойн болон усны сан бүхий газар
        -Тусгай хэрэгцээний газар

      -Зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлэнэ. Гэхдээ уг өмчлөх газар нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт иргэнд өмчлүүлэхээр заасан газар байх шаардлагатай.

Өмчлүүлэх газрын хэмжээ


    1.      Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ

        -Нийслэлд 0,07 га хүртэл
        -Аймгийн төвд 0,35 га хүртэл
        -Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл
        -Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл

Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх Өмчилж авахыг хүсч буй газрын харьяалагдах сум, дүүргийн засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргана.

    Өргөдөлд:

        -Гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар
        -Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал
        -Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ
        -Өргөдөл гаргаж буй газрыг иргэд дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт зэрэг мэдээлэлийг тусгана.

    2.      Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн бүр гарын үсэг зурна.

    3.      Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:

        -Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
        -Гэр бүлийн ам бүлийн байдлийн тухай баг, хорооны засаг даргын тодорхойлолт
        -Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмшүүлэх гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
        -Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг/Кадастрын зураг/ Кадастрын зургыг хийлгэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг зургыг үндэслэн сумын газрын даамал, дүүргийн газрын алба өмчилж буй газрын тань кадастрын зургыг нэгдсэн бүртгэлд оруулдаг. Ийнхүү кадастрын зураг хийлгүүлэх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасан иргэний таны хүлээх үүрэг юм.

    4.      Сум, дүүргийн засаг дарга өргөдлийг хүлээн аваад хүлээн авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэнэ.

    5.      Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.

    6.      Засаг даргын шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор газар өмчлөх эрх тань баталгаажина.

    7.      Өмчлөх эрхийг бүртгэх эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ авахын тулд дараахи бичиг баримт бүрдүүлэнэ.

    Тусгай загвар бүхий мэдүүлгийн маят бөглөнө
    Үйлчилгээний хураамж төлсөн баримт
    Газар өмчлүүлсэн талаарх Засаг даргын захирамж, түүний үндэслэн олгосон гэрчилгээ/эх хувь/
    Кадастрын зураг/эх хувь/
    Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    Газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг мэдүүлэгт хавсаргана.

Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл
    1.      Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх
    2.      Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр  бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
    3.      Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
    4.      Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглах

Газар өмчлөх эрх дуусгавар болох
    1.      Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр
    2.      Газар өмчлөх эрхээсээ татгалзснаар
    3.      Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар
    4.      Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр/шүүхийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр г.м/
Иргэний газар өмчлөх эрхийн баталгаа

    1.      Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно.
    2.      Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд хохирол учирсан тохиолдолд хохирлыг шийдвэр гаргасан байгууллага нөхөн төлнө.
    3.      Иргэний газар өмчлөх эрхийг зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний олох байсан орлогын хамт иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.

    4.      Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд ийнхүү солих буюу эргүүлэн авахаасаа өмнө: “газрыг сольж байгаа тохиолдолд иргэний хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанары хувьд дордохоогүй газрыг өмчлүүлэх, эргүүлэн авч байгаа тохиолдолд үнийг нь төлөх, өмчилж байсан газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх, өмчлөгчөөс тухайн газарт зарцуулсан хөрөнгийн үнийг төлөх” зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

    5.      Иргэнийг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжихээс өмнө иргэдийн эзэмшдэг байсан хашааны газар өмчлөл 84,4 хувьтай байна. Тэгэхээр  Улаанбаатар хотод нийт өмчлөгдөх ёстой нэгж талбарын 86,4 хувь өмчлөгдсөн. Үүнээс харахад гэр бүлийн иргэдийн нэг гишүүн л газраа өмчилж авсан гэсэн үг. Тиймээс гэр бүлийн бусад гишүүний газрын өмчлөлийг бид цаашид хот тэлэх газар болон төв зам дагуу эсвэл орон нутагт олгох бодлого баримтална. Газрын шинэ өмчлөлийг хотоос гадна бүсэд олгоно.\

Төсвийн байгууллага сургууль, цэцэрлэг барина гэвэл үнэ багатай. Улаанбаатар хотод төсвийн байгууллага зөвхөн албан хэрэгцээндээ газар авна гэвэл 1 га нь 23600 төгрөг, хамгийн өндөр нь арьс ширний үйлдвэр барина гэвэл 1 га нь 1.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ хооронд үнэ хэлбэлзэнэ. Энэ бол суурь үнэ. Уг үнийг хэлэлцээд нийслэлээс суурь үнийг тогтоож болно. Дуудлага худалдаа явуулаад ч шийдэж болно. Улаанбаатарын хувьд дэд бүтцэд холбогдсон, үйлчилгээндээ ойр газрын үнэ өндөр байна. Улаанбаатарт 250 мянган хашаа байгаагаас 86 хувь нь газраа өмчилж авсан. 51 мянган иргэн зуслангийн газар эзэмшиж байгаа. Улаанбаатарын хувьд газрын нөөц хомс. Хөдөөд Улаанбаатарын иргэд газар өмчилж авах эрх нь нээлттэй. 

Монгол Улсын хэмжээнд газар өмчлөлийн ажил 18 хувьтай, нийслэлийн иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.192.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.