Аймгийн онцгой комиссын хуралдаанаар 6 суманд өвс, тэжээл хүргэх, 7 суманд далпуу татах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2020-03-04


2020 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Аймгийн Онцгой комисс 81 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

Нэг. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор:

 

а/Зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагт нээхтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх 13 цэгийг 2-5 хоногийн хугацаатай ажиллуулах

 

б/Орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Нөмрөг, Сонгино, Асгат, Цагаанхайрхан, Ургамал сумдад ажиллуулах

 

в/ Гадагш гарч буй тээврийн хэрэгсэл, гаднаас ирж буй хүн бүрээс асуумж авахаар шийдвэрлэв.

 

г/Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа зэрэг зам даваануудыг онгойлгох ажлыг гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг гэхэд гүйцэтгэж дуусахыг “Пирамид проект” ХХК, “Завхан АЗЗА” ТӨХК-иудад үүрэг болголоо.

 

д/ “Угтах-Зөвлөх” үйлчилгээг эхлүүлж, нийтийн тээврийн автобус, нисэх онгоцны буудал дээр Эрүүл мэндийн газар, бусад тээврийн хэрэгслүүд дээр Мэргэжлийн хяналтын газар тус тус хариуцан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

е/Сум бүрт хяналтын багийг үргэлжлүүлэн ажиллуулж, сумруу орж, гарч буй хөдөлгөөнийг хяналтандаа авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

 

Хоёр: Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан:

 

а/Өвөлжилт хүндэрч буй 6 суманд 93 тонн өвс үнэгүй, 110 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр нэмж олгох

 

б/Цас их орсон, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл сумдад малын бэлчээр гаргах, өвс тэжээл хүргэх зам гаргах зорилгоор далпуу татах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.