Хоригдлуудаас АВЛИГА авсан хэргээр хурандаа Х.Ариунболдыг саатуулжээ
ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг Авлигын хэргээр цагдан хорьжээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон тул Цагдан хорих 461-р ангид саатуулсан байна.
АТГ-аас тодруулахад "Саатуулан шалгаж байгаа нь үнэн" гэв.
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ДАРГА Хүрлээгийн Ариунболд нь Эрх зүйч, Удирдлагын менежер мэргэжилтэй хурандаа цолтой нэгэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16