Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Монгол улсад коронавирусийн халдвар илрээгүй нь сайн ч иргэд эрсдэлтэй бүс нутаг, улсуудад зорчиж байгаа нь харамсалтай гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Их газрын Хятадад дэгдээд байсан энэ халдвар өдөр бүр газар авч, халдварлагчдийн тоо нэмэгдсээр байна. Ялангуяа Ази, Европын улсуудад хүчтэй тархаж байна. Ромын пап лам уг халдвар туссан тухай хэвлэлүүд онцлоод буй. Тэгвэл манай улсын гурван иргэн нэг бүлээрээ тус улсад аялаж байгаад иржээ. Тэд Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна. Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон.
-
2025-01-17
-
2025-01-16
-
2025-01-17
-
2025-01-13
-
2025-01-16