Аймгийн Онцгой комисст Адуунчулуун ХК 10 сая төгрөгийн хандив гардуулав
Үйл явдал
/
2020-03-06

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдад орон нутгийн үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллага хамт олон сайн дурын хандив өргөж байна.

Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 60 гаруй жилийн түүхтэй Дорнод нутгийн ууган уурхай Адуунчулуун ХК-ны коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулан 10 сая төгрөгийн хандив дэмжлэг үзүүлж байгааг гүйцэтгэх захирал Ш.Баясгалан аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: талархаж хэлсэн үгэндээ “Нийгмийн хариуцлагыг үргэлж өндөр ухамсарлаж Дорнодын олон иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүнд хэцүү үед тусалж ирсэн түүхэн уламжлалтай, орон нутгийн олон иргэдийг ажлын байраар хангаж ажиллаж байдаг, Адуунчулууны ХК-ны уурхайчиддаа Онцгой комиссын зүгээс болон аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.113.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.