Дүүргийн ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд 03.30 хүртэл сунган ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-04
Шинэ коронавирус халдварт өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан дүүргийн ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн үүргийг 03 сарын 30 болтол сунган ажиллаж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, дэн буудал, амралт сувиллын газар, бусад объект, цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб зэрэг иргэд олноор цуглаж байгаа газрын үйл ажиллагааг мөн 03 сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоож, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт уламжлахыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.192.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.