“Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын олон улсын стандартыг нэвтрүүлнэ
Үйл явдал
/
2020-03-06

Компанийн аливаа үйл ажиллагаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй, ил тод, нээлттэй байхаас гадна хамтран ажиллагч байгууллага, олон нийт, ажилчдынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр зэрэг нь НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА юм.

Иймээс манай компани нь нийгмийн хариуцлагын ISO 26000 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж дэлхийн стандартад нийцсэн жишиг компани болох зорилт тавин ажиллаж байна.

“Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-тэй хамтран “Сайн засаглал” хөтөлбөрийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж олон улсын стандартыг нэвтрүүлэх юм.

Компанийн дотоод хяналтыг олон улсын жишигт хүргэх, засаглалын ил тод байдлыг хангахын тулд ISO 26000 “Нийгмийн хариуцлагын удирдамж” стандартын

. байгууллагын засаглал
• хүний эрх,
• хөдөлмөрлөх эрх,
• хүрээлэн буй орчин,
• шударга ёсыг эрхэмлэх,
• хэрэглэгчийн асуудал,
• нийгмийн оролцоо ба хөгжил гэсэн 7 үндсэн зарчмыг хэрэгжүүлэх юм.
Нийгмийн хариуцлагын энэхүү стандартыг нэвтрүүлсэнээр үйл ажиллагаагаа олон нийтэд бодитой, үнэн зөв тайлагнах, өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна олон нийт, нийгмийн зүгээс тухайн байгууллагад хандах хандлага, итгэл нэмэгдэх, түншүүд хамтрагчдынхаа итгэлийг илүү олох, байгууллагынхаа нэр хүндийг дээшлүүлэх зэрэг олон давуу тал бий болох ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.167.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.