60 тэрбумын автор Г.Доржзодовт ХИЛИЙН ХОРИГ тавилаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-07

Иргэн Г.Доржзодовт Нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуульд зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан гэх зүйл ангиар өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцжээ.

Улмаар прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.218.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.