Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ дүү МИНИЙ ШИЙРИЙГ ХАТААНА гэсэн. Ажлаа сайн хийгээрэй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-07

Засгийн газрын хэрэл эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэт үйлдвэр" ийн зэсийн баяжмалаар халаасаа дүүргэсэн. Гэмт хэрэг хийчихээд АНУ-руу зугтсан. Нөгөө гутлаа тослоод ирнэ гэсэн хүн хаана байна. АН-ынхан энэ хүнээ олж ир" хэмээсэн билээ. Үүний хариу болгож экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсандаа“Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд, сайд, дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав. “Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая” гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.