10 настай И.Бямбасүрэн охин цуглуулсан мөнгөө Коронавирусийн эсрэг аянд хандивлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-07

 Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлсэн юм.

Нийт монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.