БЗД-ийн аж ахуйн нэгжүүд ЗАСАГ даргын уриалгыг дэмжихээ илэрхийллээ
Үйл явдал
/
2020-03-07

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/995, 2020 оны А/108, А/166, А/168, А/223 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 01/500 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Нарантуул, Амгалан, Жуков, Баянзүрх, Дүнжингарав, Итгэлт, Баянзүрх-2, Тэнгэр, Асайт, Эко зэрэг томоохон зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтыг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсээс зохион байгуулж, Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баяндэмбэрэл мал эмнэлэг үйлчилгээний алба, дүүргийн Улаан загалмайн нийгэмлэг хамтран оролцов.

Уулзалтыг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нээж үг хэлсэн бөгөөд дэлхий нийтэд тархаад буй Covid-19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний эрсдэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг өгсөн. Мөн ариутгал халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх, хүнсээр хангах албаны үйл ажиллагаа, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн мэдээ гаргах загвар, нийтийн бие засах газраар үнэ төлбөргүй үйлчлэхэд анхаарч үйл ажиллагаандаа хэвшил болгон ажиллах талаар танилцуулгыг хийсэн юм.

Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн удирдлагад түрээслэгч иргэддээ түрээсийн төлбөрөө бууруулан, эдийн засагт тулгарах эрсдэлээс харилцан бие биенээ хамгаалан хамтран ажиллаж, дүүргийн Засаг даргаас гаргасан уриалгыг дэмжин, идэвхитэй оролцохоо илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.