Багануур хк-ийн нийт ажилчид 7520000 төгрөг, 200 ширхэг хамгаалалтын малгайн хамт шуурхай штабт хандивлалаа
Үйл явдал
/
2020-03-07

Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд 24 цагийн турш ажиллаж байгаа алба хаагчдад Багануур ХК-ийн нийт ажилчид 7520000 төгрөг, 200 ширхэг хамгаалалтын малгайн хамт, Зүүний хүчний холбооны тэргүүлэгчид 1 сая төгрөгийн өртөг бүхий амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, 193-р цэцэрлэгийн хамт олны зүгээс 300,000 төгрөг, Тээвэр зохицуулалтын албанаас 200,000 төгрөгийн шатахууны талон зэргийн өнөөдөр шуурхай штабт хандивлалаа.

Мөн “Багануур сувилал” ХХК-ийн зүгээс эмнэлэг, цагдаа, онцгой, МХХ, зоонозын ажилтан албан хаагчдыг сувилалд хэвтэж эмчлүүлэхэд хөнгөлттэй сувилуулахаар болсноо мэдэгдлээ.

Шинэ төрлийн корона вирусын тархалтаас сэргийлж буй энэ үед иргэд, байгууллагууд сэтгэлийн дэм хайрлаж байгаад талархаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.