Кёкүшюүзан Д.Батбаярын данс руу БНХАУ-аас өнөөдрийг хүртэл нэг ч доллар орж ирээгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-07

Монголын Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюүзан Д.Батбаяр нартай холбоотой  "2020.20.22-ны өдөр сошиал сүлжээгээр “АН-хан Рецидивүүд, Хятадуудтай нийлж лицензийн наймаагаар сонгуулийн мөнгө босгосон” гэх аудио бичлэг цацагдсан нь эвлүүлэг хэмээн түүний өмгөөлөгч нь тодотголоо. Тухайн бичлэгийг Ц.Алтанцог гэх хүн хийсэн. Тэр 1990-ээд онд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 15 жил хорих ял эдэлж байсан бөгөөд 2007-2009 онд энэ төрлийн гэмт хэрэг хийж, хэргийг нь шалгаж байх хугацаанд хилээр гарч яваад 2019 онд Монгол Улсад эргэн ирсэн байдаг. Эргэж ирсэн даруйдаа тэр хуучны танилуудтайгаа буюу бичлэгт нэр холбогдсон Цэрэндорж, Бямбаа, Батбаяр гэх хүмүүстэй уулзаж, тус бичлэгийг хийсэн. Ингэхдээ 2019 оны 3-8 дугаар сард тухайн хүмүүстэй 2-3 удаа уулзаж хийсэн бичлэгээ, эвлүүлжээ. Ц.Алтанцог бичлэг хийснийхээ дараа буюу 2019 оны наймдугаар сард нэр бүхий телевизэд хандан, бичлэгийг монтажилж Кёкүшюүзан Д.Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилж 60, 40 хувиар хувааж авах санал тавьсан байсан. Энэ яриа нь 10-15 хүний дэргэд болсон яриа учраас гэрчтэй. Эмчилгээний мөнгө хэрэгтэй хэмээн өрөвдүүлж, 60 сая төгрөгийн автомашин, 10 мянган ам.доллар, 1,800 ам.доллар болон таван сая төгрөгийг тус тус авсан. Тэрнээс бичлэгт дурдагдаж буй 32 сая ам.долларын тусгай зөвшөөрлийг зарсан гэх асуудал бодит амьдрал дээр болоогүй.

Мөн дээрээс нь Кёкүшюүзан Д.Батбаярын хувийн болон хуулийн этгээдийн данс руу БНХАУ-аас 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч доллар орж ирээгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн, шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, уг бичлэгтэй холбоотойгоор н.Цэрэндорж, Д.Батбаярын зүгээс цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан” гэв. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй орсон гарсан гүйлгээг бүгдийг Монгол банк шалгадаг. Тийм учраас Д.Батбаяр болон бусад хүмүүсийн дансанд тийм хэмжээний гадаад вальют, тэр дундаа БНХАУ-аас орж ирсэн гэх баримт байхгүй. Бид нэр бүхий банкуудаас тодорхойлолт авахад Д.Батбаярын дансаар ийм гүйлгээ хийгдээгүй байна. Нэгэнт бид хуулийн байгууллагад хандан шалгуулж байгаа учир энэ баримтуудыг хэвлэлээр тараах нь зохимжгүй гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.