‘’Green game-2020’’ тэмцээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар боллоо
Үйл явдал
/
2020-03-07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр Монголын Жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатарыг хүлээн авч уулзаж, 2020 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг өнгөрсөн онд Монголын Жюү Жицүгийн холбоотой хамтран Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулж байсан.

Иймд 2020 онд зохион байгуулагдах “Улаанбаатар Про”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах ‘’Green game-2020’’ болон Монгол улсад зохион байгуулагдах бусад тэмцээнүүдэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.43.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.