Сайжруулсан шахмал түлшний хангамжийн баазын түлш савлагааны мэдээлэл, үйл ажиллагааг шалгав
Үйл явдал
/
2020-03-08

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/49 дүгээр тушаалаар батлагдсан шинэ коронавирус гарсантай холбогдуулан өндөржүүлсэн бэлтгэл байдлын өдрүүдэд хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаын Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Туул, П.Чойжилжав нар ажиллаж байна.

Хүнсний дэлгүүр, супермаркетуудын ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цэвэрлэгээ, хэрэглэгчдэд ариутгал, амны хаалт хэрэглэхийг шаардаж буй эсэхэд хяналт тавьж байна.

Мөн Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өнгөрсөн шөнө гарсан зөрчил дутагдлын талаар мэдээллийг нэгтгэж шаардлагатай арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Сайжруулсан шахмал түлшний хангамжийн баазын түлш савлагааны мэдээлэл, үйл ажиллагааг газар дээр нь шалгав.

 

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.80.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.