Дарханд 36 иргэнийг тусгаарласан
Үйл явдал
/
2020-03-07

Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 3 дугаар тогтоол коронавируст халдварын голомт бүхий бүс нутгаас эх орондоо ирж буй Монгол иргэдийг 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал агаарын замыг “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэх шийдвэр гарсан билээ.

Хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт хийж байгаагаас үүдэн Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагын ачаалал, тусгаарлах байр, түүнтэй холбоотой зардлыг бууруулах зорилгоор Дархан-Уул аймагт зарим иргэдийг тусгаарлаж байгаа юм

/2020.03.06/ өдрийн байдлаар нийт 36 иргэн тусгаарлагдсан байна. Үүний 33 нь тусгаарлан ажиглах байранд, гурав нь эмчлэн тусгаарлах байранд байна.

2020 оны 3 дугаар сарын 06-ны өглөө нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан дээрх гурван иргэнээс шинжилгээ авсан, хариу нь 24 цагийн дараа гарах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.235.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.