Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж буй Говьсүмбэр аймгийн Онцгой комисст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 09-ны өдөр “Говьсүмбэр аймгийн ээжүүд” нийгмийн сүлжээний цахим бүлгэмээс коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж аймгийн Онцгой комисст стандартын шаардлага хангасан 30 ширхэг амны хаалт /маск/, 570000 төгрөгийн мөнгөн хандивыг өглөө.
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Говьсүмбэр аймгийн ээжүүд” бүлгэмийн гишүүд халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, засгаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин, чин сэтгэлийн хандивын үйл ажиллагааг зохион байгуусан аж.
Аймаг, орон нутгийн хөгжил, дэвшил нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд хариуцлагатай хандаж манлайлан оролцдог Говьсүмбэр аймгийн ээжүүд та бүхэнд баярлалаа.
Аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16