Ажилчиддаа ээлтэй уурхай "Тавантолгой" ХК
Үйл явдал
/
2020-03-10

Манай компанийн амжилт, ололтын үндэс нь мэдлэг боловсролтой, олон жилийн дадлага туршлагатай, тууштай ажиллаж буй уурхайчид юм. Өдгөө 54 жилийн түүхтэй тус компани нь 200-аад үндсэн ажилчидтай бөгөөд туслан гүйцэтгэгч компаниудад 1500 орчим ажлын байрыг бий болгон ажиллаж байна.

Хүний нөөцийн бүрдүүлэлт, ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар тууштай бодлого хэрэгжүүлэн, дэмжиж ажилласны үр дүнд нийт ажилчдын 70-аас дээш хувь нь 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа юм. Мөн ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалтын тэтгэлэг олгох, цалинтай сургах зэргээр бүхий л талаар дэмжин ажиллаж байна.

Ажилчдынхаа ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон байраар ханган, цалин хөлсийг үе шаттайгаар 85 хувь хүртэл нэмж нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна жил бүр аварга ажилчидаа урамшуулан гадаадад аялуулж, амраах ажлыг уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.66.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.