Нэг айл өдөрт 3 кг-с илүү НӨӨЦИЙН МАХ худалдан авч болохгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Заирагчын ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЭМГ-ын дарга Төмөрбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлий хэмжээнд худалдаалагдах нөөцийн махны асуудлаар Т.Гантөмөр ярихдаа. "Өнөөдрөөс эхэлж 279 цэгүүдээр 12 мянга гаруй тонн нөөцийн махыг савлаж, иргэдэд борлуулахад бэлэн болоод байна.

Нэг дэлгүүрт өдөрт 260 кг махыг өгөхөд энэ оны долдугаар сар хүртэл хангалттай байгаа юм. Нийслэлийн 174 хороодын 147 хорооны 279 дэлгүүр нэг бүрт өдөр бүр 209 кг өгөхөд долдугаар сар хүртэл хангалттай. Өөрөөр хэлбэл, нэг хороон дээрх нэгээс гурван дэлгүүрт нөөцийн мах худалдан борлуулна. Иргэн нэг удаад 2-3 кг нөөцийн мах авах боломжтой. Үнийн хувьд үхрийн мах 7700 төгрөг, хонины ястай мах 6700 төгрөг, ямааны ястай мах 6200 төгрөгөөр тус тус борлуулна. Дэлгүүр тус бүрт 200 төгрөг нэмж, стандарт үнээр борлуулахаар болсон" гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.249.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.