Л.Мөнхтүшиг: Монгол улсын иргэд гадаад улс руу ЗОРЧИХ ЭРХ НЬ нээлттэй. Нислэг л хязгаартай
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-10

Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагууд хамтран ковид-19 халдварын талаар цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Улсын онцгой комиссийн хуралдаанаар Япон, Солонгос чиглэлийн нислэгт хязгаарлалтыг сунгасан. Үүнтэй холбоотойгоор тэдгээр улсад байгаа Монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг УОК-т хүргүүлсэн. 3000 гаруй иргэн гуравдугаар сарын сүүлчээр Монголд зорчих тасалбараа бичүүлсэн байна. БНХАУ, Япон, БНСУ, Итали, Иран улсаас зорчигч хүлээн авахгүй. Монгол Улсын иргэн бол 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журам мөрдөгдөж байна.

Өнөөдөр тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байгаа. Япон, Солонгосоос ирэх иргэд Москва, Берлиний чиглэлийн нислэгээр ирэх боломжтой, ирээд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Солонгос улсад сурдаг оюутнуудын визийг сунгах боломжтой.

Амралтаараа ирсэн Монгол оюутнууд сургуульдаа хандаад цагаачлалын албаар дамжуулан визээ сонгуулж болно. Дэлхийн 100 орчим улсад Ковид-19 халдвар тархаад байна. Манай улсаад дэлхйин бусад улсад 190 гаруй мянган хүн байгаа. Монгол улсын иргэн гадагшаа явах эрх нь нээлттэй. Гагцхүү нислэг л хязгаартай” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.142.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.