Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд ажиллаж #COVID-19-ын халдварын сэргийлэлт, хяналтын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Ажлын хэсэг өнөөдөр /2020.03.09/ Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэд өнөө өглөө 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, Дархан-Уул аймагт авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож харилцан ярилцлаа.
Мөн аймгийн #Эрүүл мэндийн газарт #ДЭМБ-ын зөвлөн туслах баг аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд халдварын шинж тэмдгийг хэрхэн таних, мөн халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулахаар төлөвлөжээ.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16