Япон улс Коронавирусээс эдийн засгаа аврахын тулд 0% хүүтэй ЖДҮ-гийн ЗЭЭЛ ОЛГОХООР болжээ
З.Батхуяг
/
2020-03-10

Коронавирусаас болоод эдийн засагт нь уналт үүсэхээс сэргийлэх зорилгоор Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихээр барьцаагүй, хүүгүй (0%-хүүтэй) зээл олгож эхлэх гэж байгаагаа зарлалаа. 

Уг хөтөлбөрийг нь Japan Finance Corp хэрэгжүүлэх ажээ. Энэ арга хэмжээ нь “Бизнесүүдээ амжилттай хэвээр байлгахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм” гэдгийг Абэ ерөнхий сайд цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ оны 4 сарын 1-нийг хүртэл тус улс дунд сургуулиа хаагаад байгаа бөгөөд үүнээс болоод хүүхдээ гэртээ харахад хүрсэн эцэг эхчүүдэд зориулан тэтгэлэг олгох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.