ЯДУУ ИРГЭДЭД очих 1-3 тэрбумын зээлийг САНХҮҮГИЙН салбарын дарга нар халаасалдаг уу...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-10

Бичил санхүүгийн  хөгжлийн сангаас Банк, сахүүгийн байгууллагуулын ДАРГА нар баяжаад байна уу даа гэсэн хардрлага төрлөө. Учир нь арилжааны банкуудад ГУРВАН ТЭРБУМ, банк бус санхүүгийн байгууллагууллагад НЭГ ТЭРБУМЫН санхүүжилтийн зээл олгодог нэгэн сан байна. Үүнийг иргэд харамсалтай нь сайн мэддэггүйд учир нь оршиж байна.

Бичил санхүүгийн хөгжлийн санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газар хоёрын хамтралын дагуу хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан.  Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ  хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна.

Бичил санхүүгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны стратеги бодлогод чиглэл өгөх, удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөл / ажилладаг. Уг зөвлөлийн гишүүдэд БСХЗ-ийн даргаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Нарийн бичгийн даргаар БСХС-ийн гүйцэтгэх захирал Х.Батхүү,  Гишүүдээр СЗХ-ны дэд дарга, МУИС-ийн нийгмийн ухааны сургуулийн зөвлөх профессор Б.Сувд, Сангийн яамны санхүү бодлого даатгалын хэлтсийн дарга, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар ажиллаж байна.

Энэ сангийн анхны даргаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, СЗХ-ны одоогийн дарга Д.Баярсайхан ч 2006 оноос эхлэн БСХС-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна . Түүнчлэн СЗХ-ны бичил санхүүгийн бодлогын орон тооны бус зөвлөлийн гишүүн 2005-2012 онд Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч, 2012 оноос 2016 он хүртэл Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. 2016 оноос өнөөг хүртэл Хишигбадрахын Батхүү тус сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Уг сан нь ядуу болон бага орлоготой өрхийн хэрэгцээнд тохирсон зээл болон санхүүгийн бусад үйлчилгээг тогтвортой хүргэж, өрхийн орлолоыг нэмэгдүүлж, хуримтлал, өмчтөй болоход дэмжлэг үзүүлэх замаар Монгол улсын хөгжлийг шинэ шатанд хүрэхэд хувь нэмрээ оруулах зорилготой хэмээн тунхаглажээ.

Бичил санхүүгийн зээл гэж...

Бичил санхүүгийн хөгжлийн сан нь иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн үйлчилгээ явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгодог. Зээлийг  Арилжааны банкны хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 3.0 тэрбум төгрөг бол, ББСБ-ын хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 1.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй зээлийг 24-36 сарын хугацаатай олгодог.

Тус сангаас хөдөө орон нутгийн ядуу болон бага орлоготой, өрх, иргэдэд оролцогч санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бичил зээл олгох зээл олгодог. Монгол улсад өнөөдрийн байдлаар 550 гаруй Банк бус санхүүгийн байгууллага байдаг. Нэг их наяд төгрөгийн хөрөнгө, нийт 1.6  сая хэрэглэгч, 100 мянган байнгын зээлдэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэг их наяд төгрөгийн хөрөнгийн 80 хувь буюу 800 тэрбум нь өөрийн хөрөнгө байдаг.

Ядуу өрх гэж...

Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол улсын 2018 оны ядуурлын түвшинг танилцууллаа. Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29,6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж 1.2 хувиар буурчээ. 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн ядуу амьдарч байсан байна. 2016 онд Монгол Улсын 3,063,000 хүн амын 29.6 хувь нь ядуу амьдарч байсан бол 2018 онд 3,189,000 хүний 28.4 хувь нь ядуу байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 39 мянган хүн ядуурлаас гарсан байна.

Банк нийт хөрөнгийнхөө 90 хувийг бусдаас хадгаламж, зээл, харилцах хэлбэрээр татаж төвлөрүүлдэг. Нийт хөрөнгийнх 90 хувь нь бусдын мөнгө учраас банк эрсдэлгүй ажиллах ёстой учраас эрсдэлтэй зээл олгох чадвар нь муу. Харин ББСБ өөрийн хөрөнгөөрөө санхүүжилт хийдэг учраас эрсдэл даах чадвар өндөр. 

Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.174.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.