Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ
Үйл явдал
/
2020-03-11

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ. Халдвартай Франц улсын иргэн 57 настай одоогоор Дорноговь аймагт тусгаарлагдаад байна.

Тэрээр  2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг бөгөөд Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө 02 цагт гадаадын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллага, онцгой, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажилласан. Өглөө 06 цагт Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Гадаадын иргэнтэй хамт нисэж ирсэн, буудалд хамт байсан, хамт хооллосон, ажлын байран дээр цуг байсан иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, шинжилгээнд хамруулах ажлууд яаралтай хийж дуусгахыг даалгалаа" гэв.

Энэ ажлын хүрээнд гуравдугаар сарын 10-ны 07 цагаас гуравдугаар сарын 16-ны 07 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргажээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.77.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.