Цагийн бүтээмж өндөртэй тээрэм суурилуулна
Үйл явдал
/
2020-03-11

Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт шохойн бэлтгэлийг сайжруулах зорилгоор МШЦ-1,5х5,6 маркийн тээрмийг, мушгиа ангилагчтай МШР тээрмээр сольж суурилуулах ажил явагдаж байна. Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийгдсэнээр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрсэн. Үүнтэй уялдуулан шохойн сүү бэлтгэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага гарсан байна. Энэ ажлын хүрээнд хуучин тээрмийг мушгиа ангилагчтай ган бөөрөнцөгт хүрдэт тээрмээр сольсноор хүчин чадал нь 6 тн/цаг хүртэл нэмэгдэнэ.

Одоогоор төлөвлөгөөний дагуу тээрмийн суурийн ажлыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Шинэ бөмбөлөгт тээрэм ашиглалтад орсноор шохойн нунтаглалт сайжирч, хаягдал багасан, металл авалт нэмэгдэнэ. Шохойн сүүг хэдий хэмжээнд сайн бэлтгэнэ, төдий чинээгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд шинэ тээрэм дөрвөн сард ашиглалтад орох юм.

Шинээр суурилуулсан тээрмийн хурдан элэгддэг эд анги, деталийг Засвар, механикийн заводод үйлдвэрлэн хэрэглэх боломжтой аж.


Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.