Өнөөдрийн 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэл тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
Үйл явдал
/
2020-03-11

УОК хуралдаж яаралтай шийдвэр гаргалаа. Шинэ коронавирусийн халдвараас улбаалан Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.

Оргил Налайхын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд дүүргийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд хүч нэмэгдүүлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй хяналт тавьж байна.

Мөн дүүргийн ЗДТГ-т шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн холбогдох дээд шатны байгууллагуудад яаралтай мэдээлэл дамжуулан үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, алба ажлаа зохицуулах, УОК болон ЭМЯ-ны мэдээлэлд төвлөрч, хэт буруу ташаа мэдээлэлд автаж сэтгэлзүйгээ гэмтээхгүй байхыг уриалж байна.


ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.