OpenData: Монгол төрийн БИЗНЕС ба "Бадрах инержи" ХХК-ийн БАЛАГ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-11

Дорноговь аймагт Ураны хайгуул хийдэг Франц улсын хөрөнгө оруулалттай “Бадрах Инержи” ХХК-ийн гүйфэтгэх захирал Франц улсын иргэн И Морзаки Заркави гэж хүн бий.

Энэ компанийн ард төрийн оролцоо ч бас бий. Тухайлбал Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санг ашиглан бидний олсон мэдээллээр “Бадрах Инержи” ХХК-г 2011 оны найман сард байгуулсан. Энэ компанийн 34 хувийг Монгол улсын Засгийн газрын мэдлийн Эрдэнэсмонгол компанийн харьяа “Мон-Атом” компани эзэмшдэг. Мон-Атом компанийг Эрдэнэсмонгол компани 100 хувь эзэмшдэг.

Үлдсэн 66 хувийг нь Аревамонгол ХХК эзэмшдэг. Ашигт малтмалын хайгуул, гадаад худалдааны чиглэлээр 2005 онд байгуулагдсан Энэ компанийн тодорхой хувийг Compagnig Francaise De Mines Et Metaux гэх Францын компани эзэмшдэг бол тодорхйо хувийг нь Япон улсын Мицүбиши Корпораци эзэмшдэг аж. Гүйцэтгэх захиралаар нь мөн л Франц улсын иргэн И Морзаки Заркави ажилладаг.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.154.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.