Францын Элчин сайд Филипп Мэрлин: Иргэнийхээ АЮУЛГҮЙ БАЙДАЛД санаа зовж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-11

Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин Гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй уулзаж Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц улсын иргэнээс “COVID-19” халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. 

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсчээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.