Тавантолгой ХК “Батмөнх даян хаан” сонсдог номыг ивээн тэтгэн хэвлүүлэв
Үйл явдал
/
2020-03-11

Тавантолгой ХК нь өнгөрөгч 2019 онд оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь Нэрт түүхч, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Д.Өлзийбаатарын “Монголчууд Батмөнх даян хаан” сонсдог номыг ивээн тэтгэж сонсогч түмэндээ өргөн барьсан явдал юм. Уг ном нь Монголын түүхэнд хамгийн олон жил буюу 47 жил хаан төрийг барьсан Батмөнх даян хааны ураг удам хийгээд бага болон идэр нас, хаан төрийн бодлого зэрэг 12 хэсгээс бүрдэх сонирхолтой түүхэн бүтээл юм.

Алтан ургийн 31 дэх хаан Батмөнх Даян сэцэн хаан Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн хэмээн түүх судлаачид тогтоосон байдаг.

Баянмөнх жононгийн хүү Батмөнх даян хаан 1464 онд төрж 1470 онд зургаан настайдаа хаан ширээнд сууснаас хойш 47 жил төр барьжээ. Тэрээр 1517 онд 53 насандаа таалал төгсжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.