Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөх баг #COVID19 коронавируст халдварын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 2020 оны 3 дугаар сарын 2-11 хооронд Монгол Улсад ажиллана. Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм.
Тэд энэ сарын 05-нд Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн эмч нарт сургалт хийсэн бол Коронавируст халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр ажиллаж буй ДЭМБ-ын зөвлөх баг халдварын шинж тэмдгийг таних, халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг чухал сэдвийн хүрээнд үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж байна.
ЭМЯ, ХӨСҮТ, МХЕГ, ДЭМБ-ын хамтарсан баг халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөмж өгч, сургалт явуулахаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3 дугаар сарын 7-10-ны хооронд ажиллана. Хамтарсан баг нь өнөөдөр Алтан булаг боомтод ажиллаж байгаа юм.
Сургалтын үр дүнд коронавируст халдвараас гадна ирээдүйд гарч болзошгүй ямар ч халдварын үед хариу арга хэмжээ авах чадавхтай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн үндэсний 2 баг бүрдэнэ. Салбарын шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн эдгээр үндэсний баг нь тус сургалтыг нийслэл хот, орон нутгийн хэмжээнд үргэлжлүүлэн явуулах юм.
ДЭМБ-ын зөвлөх баг нь халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 12-ны хооронд үндэсний багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд маргааш эмнэлгийн байгууллагад дадлагажих сургалтыг орно.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16