Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусын тархалт, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Манай улсад ирсэн Францын иргэнээс уг өвчний вирус өнөөдөр буюу 3 дугаар сарын 10-ны өдөр илэрч, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасгийн эмч мэргэжилтнүүд хамтран тусламж үзүүлэх, тусгаарлах, халдваргүйжүүлэх дадлага, сургалтыг зохион байгуулав. Уг дадлага сургалтын үеэр вирусын сэжигтэй байдал үүсэж, эрсдэл бий болсон тохиолдолд цал алдалгүй ямар арга хэмжээ авах ёстой вэ, гэдгийг мэргэжлийн хүмүүс зориулалтын хамгаалах хэрэгслээ иж бүрэн өмсөж, өвчтөнийг халдвартын эмнэлэгт хүргэх болон тухайн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар үзүүлсэн байна.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16