Үйлдвэрийн хэмжээнд “Сэлэнгэ” катерингийн дөрвөн салбар ажиллаж эхэллээ
Үйл явдал
/
2020-03-12

Эрдэнэт үйлдвэрийн СААЖЦ-ын “Сэлэнгэ” катеринг Оёдлын цех, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглаххэсэг, Барилга засварын цех, Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэртнэгэн зэрэг нээлт хийж, ажилчдын халуун хоолны үйлчилгээг ажлын байран дээр нь хүргэж эхэллээ. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан үйлчилгээг уурхайчдадаа хүргэх зорилго тавьсан “Сэлэнгэ” катерингийнхамт олон 38 шинэажлын байр бий болгожээ. ОХУ-ын AБATбрэндийн тоног төхөөрөмж суурилуулж, нийтийн хоол үйлдвэрлэлийн стандарт шаардлага хангасан заал бэлтгэхэд нэг тэрбум 500 сая төгрөг зарцуулсан талаар “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир мэдээллээ. Тус катеринг ISO22000 стандарт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

СААЖЦ-ын дарга И.ЖАРГАЛСАЙХАН: Ажилчдын 98.2 хувь нь “Сэлэнгэ”катерингийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн

-Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндийг хэрхэн сахин хамгаалж байна вэ?

-Манай үйлдвэр катерингийн салбараа нээснээс хойш 8 сар өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд дотооддоо сар тутам, Нийгмийн харилцааны хэлтэстэй хамтран ажилчдаас улирал тутам санал асуулга авдаг. Уг судалгааны дүнд ажилчдын 98.2 хувь нь “Сэлэнгэ катерингаар үйлчлүүлнэ” гэж дүгнэсэн бөгөөд 1-р сард 12-13 мянга, өнөөдрийн байдлаар 90 орчим мянган иргэнд үйлчлээд байна. Манайх хүнд, энгийн хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудын хоногт авах кл/калорыг тооцоолон, зохих нормоор өгч эхэлсэн.

 

-Хэдэн ажилчинд үйлчлэх боломжтой болж байна вэ?

-Барилга засварын цехийн 250, Оёдлын цехийн 120, Өөрөө нунтаглах хэсгийн 120-130, Тэсрэх бодисын үйлдвэрийн 60 хүнд халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ.

Оёдлын цехийн Санхүү, маркетингийн албаны тэргүүлэх мэргэжилтэн М.ОЛОНЖАРГАЛ:

-Манай цехийн хувьд өдөрт 130 ажилтан халуун хоолны үйлчилгээ авдаг. Өмнө нь “Од дөл” ХХК үйлчилж байсан бол өнөөдрөөс “Сэлэнгэ” катеринг халуун хоолоор үйлчилж эхэлсэнд баяртай байна. Манай хамт олон Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдыг хангах 10 мянган амны хаалтыг үйлдвэрийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн. Энэ долоо хоногоос шинэ ажлын хувцасны оёдол эхэлж байна. Ирэх долоо хоногоос нийлүүлэгдэнэ. Энэ их ажлын хажуугаар халуун хоолтой болсон нь сайхан байна.

 

Барилга засварын цехийн хэсгийн дарга Д.ДЭЛГЭРЦОГТ:

-Халуун хоолоо хол газар очиж идэхэд ажлын цаг алдахаас гадна хүйтэн хоол идэх ч үе байсан. Хагас жил орчим ингэж явсан. Аж:лын байрандаа, тав тухтай орчинд хооллох боломжоор хангасан “Сэлэнгэ” катерингийн хамт олондоо баярлалаа.

 

Оёдлын цехийн оёдолчин Х.ЛХАМХҮҮ:

-Заалны зохион байгуулалт, орчин сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Үйлдвэрийн газраас ажилчдынхаа халуун хоолны асуудлыг нэгдсэн журмаар шийдвэрлэснээр ариун цэвэр, стандартын шаардлага хангасан, олон нэр төрлийн эрүүл хоол идэх боломжтой боллоо. Цаашдаа амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилнэ гэдэгт итгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.203.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.