Үнэ хөөрөгдсөн үйлдлийг мэдээллийг иргэд, хэрэглэгчдээс ирүүлж байна
Үйл явдал
/
2020-03-12

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор холбогдох албаны шийдвэр гараагүй байхад худалдааны төв, зах, дэлгүүрүүд хаагдана гэсэн албан бус мэдээлэлд итгэн их хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн нөөцлөх, гэнэтийн худалдан авалтуудыг хийх явдал иргэд, хэрэглэгчдийн дунд өнөөдрөөс эрс нэмэгдлээ.

Энэхүү үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан зарим худалдааны төв, дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөсөн хариуцлагагүй үйлдлүүдийн талаар манай газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн 1800-1284 утсанд иргэд, хэрэглэгчдээс мэдээллийг ирүүлж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зах худалдааны төв, дэлгүүрүүдийн бараа, бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судлан тогтоох ажлын хэсгүүдийг яаралтай томилон ажиллуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.