ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эмч нар Covid-19 халдварыг ХЭРХЭН ОНОШИЛДОГ вэ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

Коронавирусий шинжилгээг хэрхэн авч, яаж ажиллаж байгааг танд хүргэе.

Монгол улсад ажилладаг Францын 57 настай иргэн харьж 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд ирсэн. Ирсэн даруйд нь өөрийгөө 14 хоног тусгаарлахыг сануулсан. Шинж тэмдэг илэрснээс хойш ойрын хавьтлын хүмүүсийг цагдаа, тагнуул тогтоосон. Та ямар үед өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ?

Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Энэ үед дараах дэглэмийг баримтална. Үүнд:

  • Гэрээсээ гарахгүй байх
  • Гэртээ зочин урихгүй байх
  • Аль болох тус тусдаа байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.
  • Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1900-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах

Ингээд та бүхэнд ХӨСҮТ-ийн шуурхай багийнхан хэрхэн ажилладаг талаар хүргэе.

ХӨСҮТ-ийн Вирүс Судлалын Лабораторит цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдсэн сайхан залуус ажилладаг юмаа.Тэд маань COVID-19 халдварын оношилгоонд фронтын тэргүүн шугаманд зүтгэсээр байна

 

 COVID-19 хариу арга хэмжээний 4-р баг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр ажиллаж байна. 

 

COVID-19 илрүүлэх лабораторийн шинжилгээний ажил үргэлжилсээр л... ХӨСҮТ, Вирүс судлалын лаборатори.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.